Thursday, September 17, 2009

....

If you're Bitch I am Witch

Monday, September 14, 2009

Зүүд ба Мэргэ

Би дандаа нэг хүнийг зүүдлээд байхын. Манай 10н жилийн хүүхэд л дээ. Бид 2 танидаг нэг ангийн хүүхдүүд л төдий. 10н жилд түүний тухай, ер нь 10 жилд ч гэж одоо ч гэсэн түүний тухай ер онцгойлон бодож явсангүй, тэр битгий хэл хоорондоо яриж байсан нь цөөхөн. Тэгсэн сүүлийн нэг жил би тэр хүүхдийг зүүдэлээд салдгүй. Заримдаа өдөр болгон заримдаа өнжөөд. Ихэвчлэн л зүүдэнд дурлалт хосын байдлаар орж ирнэ. Эхлээд нээх ч тоодгүй байлаа. Аль элий балай юм зүүдлэхийх тэр гэхэв дээ. Заримдаа ганц 2 уулзсан хүн ч зүүдэлдэг шүү дээ. Тэгсэн бүтэн жил тойроод зүүдэлчихдэг юм байна. Би ч залууг бол бодитоор нь нээх сонирхдоггүй, миний сонирхдог төрлийн залуу биш. Тэгсэн зүүдэнд асар романтик дүрсэлснээс болоод нэг хэсэг бараг дурлахаа алдаж байв хахахахаха... Нэг нутаг буцахдаа уулзах гэсэн яагаад ч билээ дээ амжаагүй. Тэгээд зүүдлээд л явжийсан өчигдөр нилээн сайн мэргэлдэг нэг найз охинтойгоо хийх юмгүй уйдаад суужийхдаа гэнэт зүүдээ санаад яриваа. Зүүд ер нь мэдээлэл дамжуулдаг байх магадлал өндөр , миний зүүднүүд заримдаа биелдэг гээд л яриад суужийсан найз охин ч мэргэлүүлээд үз гэдийн байна. Хммм хийх юмгүй уйдсан хүн яахав дээ мэргэлүүлэхгүй юу. Тэгсэн яасан гээч.... Яаж ч үзсэн хэд дахин , дахин дахин, өөр өөр төрлийн мэргээр үзсэн ч нөгөө зүүдэнд үзсэн 10н жилийн хүүхэд маань заяаны минь хань болж гараад байх юм хахахахаха.....

Элийрсэн зүүд , балайрсан мэргэнд итгэлтэй биш, инээд хүрээд суужийна.... хахахаха та нарт ийм юм тохиолдвол итгэх үү? Миний оронд бол яах вэ?

Tuesday, September 1, 2009

A Thousand Splendid Suns by Khaled Hosseini





Дээр үед бичдэг байсан блог дээрээ Khaled Hosseini-ий The Kite Runner кино болоод номы тухай бичиж байсан санагдаж байна. Ингээд бодоод байсан уг нь тэр блог дээр ганц 2 хадгалж үлдэхээр бичлэг байсан л юм байна кэкэкэ. Сэтгэлийн хөөрлөөр устгасандаа бяцхан харамсав.
Тэр бичлэгийг уншиж байсан юм уу тэр ном эсвээс киног үзэж байсан хүмүүс Khaled Hosseini гэж ямаршуухан зохиол бичдэг тухай гадарлах байх. Миний бодлоор энэ цаг үед бичиж буй, энэ цаг үеийн төрхийг ирээдүйдээ бичин үлдээж, энэ цаг үейинхэндээ харуулах гэж оролдож буй зохиолчдын дундаас зайлшгүй сонгож унших зохиолч гэж боддог юм.
Тэрээр Афгинастанаас цагаачлан ирсэн Америкийн иргэн бөгөөд 2003 онд бичсэн анхны зохиол The Kite Runner ном нь олон улсын best seller болж 10 сая гаруй хэвлэгдэн мөн 2007 онд дэлгэцнээ кино болон гарсан алдартай зохиол юм. Ихэнх нь киног үзсэн буюу номыг олж уншсан байх гэж бодож байна.
Энэхүү зохиолчын 2 дох зохиол буюу 2007 онд гарсан A Thousand Splendid Suns номыг саяхан авж уншлаа. Афганистан дах 2 эмэгтэй амьдралаар тухайн улсын түүх, улс төр хүмүүс амьдрал, дайны хор уршиг, хэрхэн эмэгтэй эрэгтэй хүний ялгаа байдаг хийгээд жирийн энэ 2 эмэгтэйн амьдрал хэрхэн холбогдож хэрхэн цааш зохиол өрнөж буй тухай өгүүлэх энэ номыг нүдээ салгахгүй уншиж дуусгаад дараа нь амьдралын тухай, амьдралынхаа тухай, Монгол хийгээд Афганистан, дайн хийгээд энх тайван, эрх чөлөө хийгээд боогдмол байдал энэ бүхний тухай эргэцүүлэн бодохгүй байхын аргагүй...
Уншаагүй хүмүүст зориулж зохиолын амтыг унтраахгүйн тулд тоймыг бичихгүй орхилоо. Хэрвээ The Kite Runner таалагдсан бол энэ зохиол түүнээс ч дутахгүй гэдэгт итггээрэй. Ойрын 5 сард л лав ингэж сэтгэл хөдлөж , бичмээр санагдсан номтой таарсангүй.... Лав миний энэ блог дээр номны тухай нэг ч бичлэг ороогүй байна гэхээр сүүлийн 6 сард уншсан номон дундаас биччихмээр ном байгаагүй гэсэн үг. Энэ ном та нарт таалагдана гэж бат итгэж байна. Ном унших дуртай бол заавал олж уншаарай!

Tuesday, August 4, 2009

Толины өмнө /Л.Өлзийтөгс/

Үгүй дээ үгүй, энэ бол би биш
Үнэндээ надаас юу ч өөрчлөгдөөгүй

Өнөө л, зүүдэндээ үздэг далавчит морь
Өнөө л, зүрхнээсээ хэлдэг жигүүрт үгс

Салхитайд ч, бороотойд ч, би урьдынхаараа
Сайхан бүхэнд тэмүүлдэг хэвээрээ

Охин хэвээрээ, би хүүхдээрээ
Он жилүүдийн үүдэнд үргэлж ариунаараа

Надаас юу ч өөрлөгдөөгүй, өөрчлөгдөхгүй

Найз минь энэ бол би биш
Намрын бурхадын санаандгүй таталсан дутуу хөрөг

Monday, August 3, 2009

Crash


Амьдрал хичнээн богинохон болохыг харуулсан юм болов уу? гэж ойлгосон. Утга санааны хувьд олон зүйлийг нэгтгэн үзүүлэх гэсэн авч ерөнхийдөө л амьдал хичнээн богинохон энэ хугацаанд амьдарсан шиг амьдарч, хүн шиг бай гэсэн санаа явжийгааа юм уу даа гэж санагдсан. Үйл явдал нь Magnolia, Love actually гэх мэт кино шиг нэгэн зэрэг олон газарт үйл явдал зэрэг өрнөх ба хоорондоо тодорхой нэгэн хэмжээгээр холбогдох жишээтэй. Санасныг бодоход маш гэгээлгээр кино дуусдаг юм шиг санагдсан.

Friday, July 24, 2009

Хаанаас энэ бүхэн эхлээд хаана дуусдаг юм бол?

Монголдоо ирчихсэн гүйгээд л байна. Ойрд томоожих эм уусан юм уу? Гэртээ томоотой гэгч нь байна. Бараг л намайг тойроод гэрлэн бүрхүүл харагдахаар болж байгаам шиг байна. Үгүй ээ бас ингээд байвал аштай юу ухааны юм бодсон шиг гэрлүүгээ яарсан шиг өдөр хоногууд өнгөрсөөр л....

Нээрээ бүх юм хаанаас эхэлж хаана дуусдаг юм бол?
Хайр хаанаас эхэлж , хаана дуусдаг юм бэ?
Хавар хэзээ эхэлж хэзээ зун болчихдог юм бэ?

Нэг л мэдэхэд бүх зүйл эхэлчихсэн , нэг л мэдэхэд бүх зүйл өнгөрчихсөн байх юм. Үнэндээ өөрөө хаана яваагаа ч мэдэхгүй явтал бүх зүйл өөрөө жамаараа эхлээд дуусчихсан байх юм....

Амьдрал нээх гоё үргэжлээд л.... Улаанбаатарт оржийгоо бороог цонхоор хараад сайхан үнэрийг нь үнэртэж сэтгэл сэргэнгээ, шавхайнд нь хутгалдаж уур хүрээд л.... Бодоод байсан эх орноос илүү газар хаана ч алга аа...

Ингэж эх орондоо тэмүүлэх сэтгэл хаанаас гардийн болоо? Адилхан л ундтай устай, адилхан л сэтгэн боддог хүмүүс байхад энэ шороо боссон эх орондоо л сэтгэл хорогдоод, боловсрол муу ч монгол хүмүүстээ сэтгэл татагдаад бараг л нүднээс нулимс гартлаа хайр хүрээд байгаам биш үү? Хэзээнээс, хаанаас энэ сэтгэл гардаг болчихсон юм бол???

Saturday, June 20, 2009

Кино, кино



The Other Man (2008)- Эхэнэрээ нас барсны дараа түүний нууц амрагыг олохоор улайран тэмцэнэ. Antonio Banderas харж л нүдээ баясгах шив дээ. Кино үнэнийг хэлэхэд нээх таалагдсангүй. Хайшаа ч юм утга авцалдаа багатай, нэг солиотой хартай нөхөр, завхай эхнэрийн тухай гэчихвэл арай хэтрүүлсэн болохгүй байгаа?? Юутай ч эхнэрээ нас барчаад байхад тэгэж хайна гэдэг ёстой солиорол байгаа , ядахдаа л амьд байсан бол... Хммм за амьд ч гэсэндээ. Нэг солиотой хартай нөхрийн тухай бүхэл бүтэн кино хийнэ гэдэг бол арай дэндсэн асуудал санагдав... Хэхэ joke юутай ч нээх таалагдсангүй.
Australia(2008)- Миний дуртай Nicole Kidman , Hugh Jackman 2 тоглож, яджийхад 2уулаа яасан ч гоё жүжигчид юм. Дажгүй кино болжээ.Эхнээс нь аваад дуусах хүртэл нүдээ баясгав. Киноны товч тайлбарыг ихэнх нь мэдэж байгаа байлгүй дээ. Надаа бол бага зэрэг "Gone with the Wind" үнэртсэн, жоохон "Out of Africa"рхуу кино болсон санагдав. Бүр шинэлэг содон юм үзэгдсэнгүй, зарим нэг санаа давтагдсан ч сайн кино болжээ. Төгсгөл нь л гэхэд аль хэдийн тааж болохоор болчихсон байсан. Тэр нэг эцэсийн мөчид хараад тэврэлддэг чинь бас ямаршуухан кино билээ дээ ер нь л ихэнх үзэгдэл шинэ сонин юм байсангүй ч үзээд нээх харамссангүй.